HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.92%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.23%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.08%
HRM - Бүтээмж
- 2023 / 02 / 12
WE MAKE HAPPY EMPLOYEES | АЖИЛТНУУДАА ХЭРХЭН ӨДӨР БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ ВЭ?
Америкийн Нэгдсэн Улсын 850 ажилтнаас авсан судалгаагаар тэдгээрийн 40% нь цалин нэмэх тэдэнд урам зориг эсвэл зургаан сараас дээш хугацаагаар талархсан сэтгэгдэл төрүүлдэг гэсэн бол 30% нь сараас дээш хугацаагаар сэтгэл ханамжтай байдаг гэсэн байна. Нөгөөтэйгүүр ажилтнуудын 55% нь удирдлагаасаа “баярлалаа” гэх үг сонсох нь тэднийг сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг гэжээ.


Сонирхолтой нь тэдний 28% нь бэлгийн карт эсвэл байгууллагын шагнал байсан ч олон нийтэд ажлаа сайн хийгдсэн гэж хүлээн зөвшөөрөгдөх нь тэднийг аз жаргалтай болгодог гэсэн байна.

Харин хамгийн өндөр сэтгэл ханамжийг төрүүлдэг зүйл бол бүхий л түвшний хамтран ажиллагсдаасаа эерэг үнэлгээ авах нь тэдэнд урам өгдөг гэж 70% хариулжээ.

Ажилтай насанд хүрэгчдийн тал нь менежерээсээ гүйцэгтгэлийн эерэг үнэлгээ авах нь тэднийг аз жаргалтай болгодог гэсэн бол үүний адилаар 49% нь хамтран ажиллагсдаасаа эерэг үнэлгээ авах нь сэтгэл хангалуун байдлыг төрүүлдэг гэжээ.

Нэмэгдэж буй өрсөлдөөнтэй ажлын зах зээлд маш олон байгууллагууд цалин нэмэх зэрэг ажилтнуудаа сэтгэл хангалуун байлгахад ашиг тус үзүүлэх зүйлсийг хэрэгжүүлэх болжээ. Гэсэн ч талархлаа илэрхийлдэг соёлыг бий болгох нь үүнтэй адил нөлөөтэй гэдийг  санах хэрэгтэй.

“Ажилтнуудынхаа хичээл зүтгэлийг хүлээн зөвшөөрөх нь олон хүмүүсийн бодож байснаас ч илүүтэйгээр тэдэнд урам өгдөг” гэж “Kronos”-ын хүний нөөцийн инститүтийн захирал Жоесэ Маронэе хэлжээ.

Мөн “Энэ ямар ч зардал шаарддаггүй хийхэд хялбархан зүйл. Ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх нууц жорын нэг нь талархлаа илэрхийлдэг соёлыг хөгжүүлэх байж болох юм” гэсэн байна.
WE MAKE HAPPY EMPLOYEES | АЖИЛТНУУДАА ХЭРХЭН ӨДӨР БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ ВЭ?
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ | LEVEL-A
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 24
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
- 2024 / 02 / 14
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
- 2024 / 02 / 04
-2023 / 10 / 05
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
-2023 / 09 / 23
“Хүн-хүн” харилцааг хамардаг мэргэжлийн төрлүүдийг эзэмшихийн тулд менежерт юуны түрүүнд нийгэм доторхи харилцаанд суралцах нь чухал.
-2023 / 09 / 02
Цаг хугацааг эргээд сайн тунгааж харах юм бол бид амьдралынхаа ихэнх хэсэг нь хэрэггүй ба ач холбогдолгүй зүйлс үрсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг.
HR Фото